Улсын драмын эрдмийн театрын өдрүүдийг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын аялан тоглолт энэ сарын 19-21-ий өдрүүдэд болно.
Энэ үеэр Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын дармын жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлж оюуны бэлэг барихын зэрэгцээ уран бүтээлчид үзэгчдийн уулзалтыг зохион байгуулах гэнэ. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг жүжигчид, арын албаны 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг уран бүтээлээ хүргэх ажээ.

Б.Гантуяа