Чандмань-Өндөр сум гаднаас отор хүлээн авах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-13 21:32:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн  Чандмань-Өндөр сумын нийт нутгаар 6, 7-р сард гандуу байснаас зуншлага болон өвсний гарц муу гарсан учраас хөрш зэргэлдээ сумдаас отор хүлээн авах боломжгүй болжээ.  

Хадлан тэжээл бэлтгэх ажил өнөөдрийн байдлаар 50 хувьтай, урьдчилсан байдлаар малчдын өөрсдийн хүчээр бэлтгэсэн хадлан 2050 тн, сумын нөөцөд одоогийн байдлаар 10 тн хадлан бэлтгэжээ. Отрын бүс нутгийн нөөц бэлчээрийн ашиглалт хамгаалалтад анхаарч хяналтдаа аван бэлчээр, хашаа саравчийг цаг хүндэрсэн үед ашиглахад бэлэн байлгах зорилгоор засвар хийх ажлыг эхлүүлсэн байна.

Орон нутгийн малчид отрын бүс нутгийнхаа хашаа саравчийг засаж сэлбэн оторлох нөхцөлөө бүрдүүлж байгаа ажээ. Цаашид нөөцийн өвс бэлтгэх талбайг дахин судалж ойрын өдрүүдэд өвс хадах ажлыг шуурхай зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ