Мөрөн сумын өрхүүдийн 55 хувь нь түлээ, түлшээ бэлтгээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь 11000 гаруй өрхтэйгээс 980 орчим өрх төвлөрсөн сууцанд, гэр хороололд 10220 орчим амьдардаг бөгөөд 25 хувь буюу 2555 өрх айл түлээ түлшээ бүрэн нөөцөлсөн байна.
Харин 20 хувь буюу 1528 өрх айл түлээ түлшнийхээ дийлэнх хэсгийг бэлтгэж нөөцөлсөн, нийт 55 хувь нь буюу 5621 өрх айл түлээ түлшээ бэлтгээгүй байна. Мөрөн сум нь аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу гадны 16 сумтай түлээ бэлтгэж нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд нэг сарын хугацаанд түлээний эрхийн бичиг буюу гоожинг Мөрөн сумын байгаль хамгаалагчдаар дамжуулан олгохоор болжээ.

Б.Гантуяа