Зөгий хөтөлбөр хамгийн сайн хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:21:26

Канад Улсын Элчин сайд Эд Жагар, Дэлхийн Зөн Олон Улсын байгуулагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдуардс, Сэлэнгэ аймаг дахь “Сэлэнгэ Орон Нутгийн Хөгжил”-ийн хөтөлбөрийн зохицуулагч Цэнджав өнгөрсөн долоо хоногт Шаамар суманд зочилсон байна.

Тэд 2004 оноос хойш Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын шугамаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн цаашид хамтарч ажиллах чиглэлээр санал солилцсон байна. 2004 оноос хойш Шаамар суманд Үр, Багаж , Эрүүл мэнд, Боловсрол хөтөлбөр, Эдийн засаг, Зөгий зэрэг төсөл хөтөлбөрүүд  хэрэгжжээ. Эдгээр төслүүдээс Зөгийн хөтөлбөр хамгийн амжилттай хэрэгжсэн байна. Тухайлбал 2004 онд уг төсөлд 40 гаруй өрх хамрагдаж байсан бол 2015 оны байдлаар нийт 180 өрх, 3500 бүл зөгийтэй болж, жилдээ 60-70 тонн зөгийн бал, бусад дайвар бүтээгдэхүүнийг хураан авч иргэдийн аж амьдралд үр өгөөжөө өгсөн талаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ