Архангай түншлэлд 140 гаруй аж ахуй нэгж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-16 17:20:07
Архангай \МОНЦАМЭ\. Архангай түншлэл-2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд аймгийн төвийн бизнес эрхлэгч 140 гаруй аж ахуй нэгж, иргэд оролцож байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээ нь эрүүл, аюулгүй хүнсний ач холбогдлын талаар сурталчлах зорилготой бөгөөд бизнес эрхлэгч болон худалдан авагчдыг шууд холбож буй арга хэмжээ юм.  

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд чанарын өндөр түвшинд бэлтгэгдсэн, сайн сав баглаа боодол бүхий сүү цагаан идээ, гар урлал, эсгий урлал, төрөл бүрийн оёдол, модон эдлэл, суран эдлэл, гурил гурилан бүтээгдэхүүн гээд 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож байгаа ажээ. Үзэсгэлэнгийн эхний өдөр л гэхэд 30-аад сая төгрөгийн борлуулалтыг хийжээ. Харин маргааш үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр шилдгийн шилдгүүдийг шалгаруулах болно.  


“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг хамгийн анх 2005 онд Мерси Кор ОУБ-ын Архангай дахь төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Жил ирэх тусам аж ахуй нэгж, иргэдийн оролцох оролцоо нэмэгдэж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэлж байна.  










 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ