Сэлэнгийн тамирчид хошой аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-09 13:08:21

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсаны нэрэмжит 15-16 насны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгийн тамирчид хошой аварга боллоо.

Улаанбатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсаны нэрэмжит 15-16 насны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн Ж.Мөнхбаяр багштай Волейболын хөвгүүдийн баг тэргүүн байрт шалгарч, алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр энэ багийн тамирчид улсын аваргын хошой аварга болж байгаа юм. Тус багийн тамирчид 2013 оны улсын аваргаас мөнгө, 2014 оны улсын аваргаас алтан медаль хүртэж байсан. Энэ жил амжилтаа алдалгүй улам бататгаж, алтан медалиар энгэрээ мялаалаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ