Дэлхийн дулаарлын улмаас ядуучуудын тоо өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-09 13:44:15

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн дулаарлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадахгүй бол 2030 он гэхэд ядуучуудын тоо 100 саяар нэмэгдэж болзошгүй гэж Дэлхийн банкны тайланд дурджээ.

Уг баримт бичигт онцлон тэмдэглэж буйгаар, дэлхийн дулаарлын улмаас Африкт хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 орчим хувиар өснө.

Үүнээс гадна, дэлхийн цагаачдын тоо өсөх аж.

Дэлхийн банкны мэдэгдлийг хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах асуудлаарх дэлхийн 70 орны төлөөлөгчдийн уулзалтын өмнө нийтэлжээ.

Энэ асуудлыг 11 дүгээр сарын сүүлээр Францын нийслэл Парис хотод болон НҮБ-ын Уур амьсгалын  бага хурлаар хэлэлцэнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ