Дорнодод ABLE программыг нэвтрүүлж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-20 14:06:23
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төрийн байгууллагууд ABLE программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү программыг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулах, төсөв хөрөнгийг хэмнэх, төрийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зэрэг давуу талтай юм.
Тус аймгийн ЗДТГ “Эйбл софт” ХХК-тай хамтран 14 сум, төрийн болон төрийн өмчит 120 гаруй байгууллагын дарга, эрхлэгч, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан зэрэг 500 гаруй хүнийг сургалтад хамруулж байна.
ABLE программ нь байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн програм хангамжуудын сан бүхий вэб платформ юм.
Энэхүү программыг Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 430 гаруй байгууллага өөр хоорондоо холбогдон өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ