Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн хэмжээнд энэ сарын 7-11-ний өдөр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжээд байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн дунд зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-11-ний өдрийг зохион байгуулах ба үүнтэй холбогдсон бэлтгэл ажлууд тус аймагт үргэлжилж байна.
Б.Туул