16 сургууль, 10 цэцэрлэгийн багш нар ажил хаяв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 20:45:20
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 16 сургууль, 10 цэцэрлэг  багш нарын ажил хаялтыг дэмжиж, өнөөдөр 8-17 цагийн хооронд ажил хаялт зарлав. Энэ үеэр Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэдэх Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооны тэргүүлэгчид аймгийн захын сургуулиудын багш нартай уулзаж ярилцсан байна. Багш нар 2-3 төрлийн зээлтэй, авч байгаа цалин нь амьдралд хүрэлцдэггүй талаар ярьж байсан юм.
Тус аймгийн хувьд төвийн 8 сургуулийн 7 нь, 15 цэцэрлэгээс 5 нь, хөдөөх сумдын 16 сургуулийн 9 нь, түүнчлэн сумдын 5 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн буюу ЕБС-ийн багш нар 76.1 хувь, цэцэрлэгийн багш нар 35.7 хувьтай хамрагджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ