Шүлхий гарснаас болж хөдөлгөөнт эмнэлгийн ажил саатаж магадгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-25 14:39:48
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хөдөө сумдаар хөдөлгөөнт эмнэлэг ажиллаж байгаа билээ. Эмч нарын баг энэ сарын 11-нээс ирэх сарын 26-ныг хүртэл бүх суманд ажиллахаар төлөвлөсөн. Тэгвэл  Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас шалтгаалан эдгээр суманд хөдөлгөөнт эмнэлэг ажиллах боломжгүй болох магадлалтай гэв. Өнгөрсөн жил мөн имй шалтгаанаар хөдөлгөөнт эмнэлэг Хөлөнбуйр суманд ажиллаагүй юм.  

Нарийн мэргэжлийн эмч нарын баг Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн, Баяндун сумын 1794 иргэнд үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд байна. Энэ хугацаанд 826 иргэнийг эмийн эмчилгээнд хамруулж, 81 иргэнд сэргээн засах эмчилгээ зөвлөж, 12 иргэнд хэвтэх бичиг хийж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн. Үзлэгт хамрагсдаас хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчлөл хамгийн их хувийг эзэлж байв.  Мөн чих хамар хоолойн 54, шүдний 45, эмэгтэйчүүдийн өвчлөлийн 41 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Тэд өнөөдөр Гурванзагал суманд ажиллаж байна.
 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ