40-65 насныхан В, С вирусын шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-25 15:38:50
 Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны байдлаар Увс аймгийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд нийт хамрагдвал зохих хүн амын 53.8 хувь нь хамрагдаад байна. Үүнээс Эрүүл мэндийн даатгал төлсөн хүн амын 80.2 хувь нь хамрагджээ.
Судалгаанаас харахад 40-65 насны иргэд В, С вирусын илрүүлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдах шаардлагатай байгаа аж. Тус аймагт В, С вирусын илрүүлгийн шинжилгээ 2015 оноос үнэ төлбөргүйгээр хийгдэж ирсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ