Шинжээчид: Германы төлөөх альтернатив нам Германы улс төрийн тогтвортой байдлыг "алдагдуулж" чадахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /Шиньхуа/. Хэт барууны үзэлт Германы төлөөх альтернатив нам Германы Бундестаг буюу парламентад анх удаагаа суудалтай болсон хэдий ч энэ нам тус улсын улс төрийн амьдралд төдийлөн нөлөөлж чадахгүй байж магадгүй юм гэж шинжээчид үзэж буйг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжилжээ.
Германы төлөөх алтерьнатив нам нь өчигдөр болсон Бундестагийн сонгуульд 13.5 хувийн санал авчээ. Ингэснээр тус нам нь дэлхийн II дайнаас хойш Бундестагийн сонгуульд 5-аас дээш хувийн санал авсан анхны хэт барууны үзэлт нам болсон байна.
Мөн Германы төлөөх алтерьнатив нам нь Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо ба Христосын нийгмийн холбоо эвсэл болон гол сөрөг хүчин болох Социал-демократ намын дараа гуравдугаарт орох том нам боллоо.
2013 онд байгуулагдсан тус нам нь еврогийн хямрал болон дүрвэгсдийн хямралын үеэр дэмжигчдийнхээ тоог нэлээд нэмэгдүүлж чаджээ. Эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулдаг байсан консерватив үзэлт тус нам нь 2015 онд нам доторх тэмцлийн дараа хэт барууны, үндсэрхэг үзэлт нам болж хувирчээ.
Гэхдээ “Энэ намын Германы улс төр дэх нөлөөг хэт өндрөөр үнэлэх хэрэггүй” гэж олон шинжээч хэлж байна. Тухайлбал, Берлиний Чөлөөт Их Сургуулийн түүхч, профессор Пол Нольте хэлэхдээ “Социал-демократ нам А.Меркелийн эвсэлтэй нэгдэн их эвсэл байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Германы төлөөх альтернатив нам хамгийн том сөрөг хүчин болж чадахгүй. Тиймээс энэ намын Бундестаг дахь нөлөө хязгаарлагдмал байна гэсэн үг” гэв.
Мөн тус их сургуулийн улс төр судлаач, профессор Хажо Функе “Шиньхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Германы төлөөх альтернатив нам нь тийм ч олон дэмжигчтэй биш. Гэхдээ энэ намыг бусад нам “аюултай барууны талыг баримтлагч нам” гэж үзэж байна. Германы төлөөх альтернатив нам Бундестагт суудалтай болж чадсан хэдий ч парламент дахь намууд, жижиг намуудын аль нь ч тус намтай хамтран ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, энэ нам Бундестагт ганцаардана” гэжээ.
Түүнчлэн энэ нам уян хатан байдлаа алдсан учир цаашид илүү хүчирхэг болно гэдэгт нь эргэлзэж буйгаа судлаач Х.Функе илэрхийлсэн байна.
Германы улс төрийн ёс суртахууныг "уландаа гишгэсэн" ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдэгдлүүдийг Германы төлөөх альтернатив намын удирдагчид байнга хийн олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэлд өртсөөр иржээ. Саяын сонгуулийн кампанит ажлын үеэр тус намын нэр дэвшигчдийн нэг Александр Гулланд хэлэхдээ “Германы цэргүүд дэлхийд хоёр дайныг хийсэн гэдэг энэ “ололт амжилт”-аар германчууд бид бахархах хэрэгтэй” гэж хэлсэн аж. Түүний энэхүү мэдэгдэл ихээхэн шүүмжлэл дагуулсан байна
Судлаач Х.Функе “Хүмүүс дүрвэгчид эсвэл еврогийн хямралыг эсэргүүцэж болох юм. Харин тэдэнд ардчиллын тогтвортой байдалд аюул учруулах нам хэрэггүй” гэв.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон популист Дональд Трамп, Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макроны хэт барууны үзэлт популист Үндэсний фронт намыг дэмжигчдийн тоо 20-30 хувь болж буураад байна. Эндээс үзвэл, хэт барууны үзэлт Германы төлөөх альтернатив нам Германы улс төрийн тогтвортой байдлыг "алдагдуулж" чадахгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд