Аймгийн ИТХТ-ийн хурлаар 14 сумын эргэлтийн эмийн санг хувьчлахаар батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанд Б.Өсөхбаяр, Ж.Нэргүй, Д.Мөнхбат, П.Энхтайван, М.Батболд, Б.Түмэнжаргал нарын тэргүүлэгчид ирсэн ба хурлын ирц 54.5 хувьтай байсан юм.
Хуралдаанаар Орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах, данснаас хасч актлах тухай, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсгийн мэдээллийн тухай мэдээлэл сонсож хэлэлцсэн. Орон нутгийн өмчийн асуудлаар 14 сумын эргэлтийн эмийн санг хувьчлахаар, Төвшрүүлэх сумын 3 барилгыг данснаас хасч худалдахаар, 3 сумын конторын барилгыг данснаас хасч актлахаар баталсан байна. Мөн 5 сумын ЭМТ-ийн автомашин, Хөгжимт драмын театр болон 2 сумын ЗДТГ-ын автомашинуудыг данснаас хасч худалдахаар, 2 сумын автомашины үнийг шинэчлэн тогтоохоор баталжээ. Дараагийн асуудал болох аймгийн 2013-2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн “Газрын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Засаг даргад чиглэл болгов. Мөн “Газрын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож хэрхэн ажилласан талаар энэ оны 12 сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд мэдээ танилцуулахаар боллоо.

Б.Гэрэлт-Од