Дорнодын багш нарын 40 хувь нь ажил хаяв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-27 13:45:47
Дорнод /МОНЦАМЭ/ Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос хоёр дахь өдрийн сануулах ажил хаялтыг өчигдөр зарласан билээ. Энэ ажил хаялтад Дорнод аймгийн багш нар 40 хувьтай оролцлоо.

Аймгийн төвийн 8 сургуулийн 4 нь, сумдын 14 сургуулийн 6 нь ажил хаялтад нэгдсэн байна. Түүнчлэн, аймгийн хэмжээнд ганцхан цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн нь Баяндун сумын цэцэрлэг аж. Энэ сарын 21-ний өдрийн ажил хаялтаас тоо цөөрсөн гэж “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ныхон үзэж байна.

Цалингүй ажил хаялтад нэгдэх багш нарын тоо цөөрсөн шалтгааныг зарим сургууль, цэцэрлэг дэмжиж байгаа ч эцэг эхчүүддээ мэдэгдэл өгөөгүй, захирал эрхлэгч нарт очсон мэдэгдэл нь хожимдсноос болсон гэж тайлбарлав. Мөн зарим багш нар цалингүй ажил хаялтад оролцохыг хүсээгүй байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ