“Дархан МСҮТ”-ийн төгсөгчид дэлхийн мэргэжилтэн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:37:49

Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болов.

Нээлтэд “Дархан МСҮТ”-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Худалдан Авах Ажиллагааны газрын дарга Т.Ганболд, аймгийн Хөдөлмөрийн Хэлтсийн дарга Г.Соёлмаа нар оролцлоо. Мөн үеэр энэ оны наймдугаар сард Бразилийн Сан Пауло хотод зохиогдсон “Дэлхийн ур чадвар-2015” уралдааны “Хавтанцар наагч”-ийн төрөлд амжилттай оролцсон тус сургуулийн засал чимэглэлийн мэргэжлийн ангийн төгсөгч Б.Мөнгөншагай, мэргэжлийн багш З.Оюунцэцэг нар суралцагчдад хандан мэргэжлийн хичээлдээ сайн суралцаж дараагийн дэлхийн ур чадварын олимпиадад эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулж гарын ур, ухааны бяраа уралдуулж Арабын Нэгдсэн Эмират Улсын тэнгэрт Монгол улсын төрийн далбаагаа мандуулахыг ерөөлөө. Мөн шинээр элсэгчдэд сургуультай танилцах аялал хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Санаа зөв бол заяа зөв” хичээл үзүүллээ. Тус сургуульд шинэ хичээлийн жилд 14 мэргэжлээр 350 гаруй суралцагч мэргэжил эзэмшихээр элсэн орж байна та бүхэн хичээл номдоо шамдан суралцаж дараагийн удаад болох дэлхийн ур чадварын уралдаанд өрсөлдөх сайн мэргэжилтэн болоорой гэж тус МСҮТ-ийн захирал Ч.Лхагвасүрэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов. Дараа нь тус сургуулийн дэргэдэх дуу бүжгийн “Эгшиглэн” чуулгын авъяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд