Өрхийн амьжиргааны мэдээллийн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-28 17:43:11
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг 2017.03.31-ээс 2017.04.14-ний хооронд зохион байгуулж, Дархан-Уул аймгийн хэмжээнд 98,7 хувь буюу 18,832 өрх хамрагдсан.

Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээллийг УБЕГ-ын үл хөдлөх хөрөнгө, НДЕГ-ын шимтгэл төлөлт, ҮСХорооны малын бүртгэлийн данс, Зам Тээврийн яамны тээврийн хэрэгслийн улсын бүртгэл зэрэг эх сурвалжаас илтэд зөрүүтэй байгаа өрхийн мэдээллийг баталгаажуулах ажлыг аймаг, сумын хэмжээнд ирэх сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж байгаа ажээ.

Тиймээс иргэдийг өөрийн харьяа багт ажиллаж байгаа Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнд бичиг баримттайгаа ирж өрхийн мэдээллээ шалган баталгаажуулах хэрэгтэй юм.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ