Төрийн Аудитын байгууллагын хангайн бүсийн сургалт Дарханд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-29 11:50:02
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Үндэсний Аудитын газраас зохион байгуулж буй Төрийн аудитын байгууллагын хангайн бүсийн сургалт манай аймагт 2017 оны 09 дүгээр сарын 27-нд эхэллээ. Сургалтад Орхон, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн Төрийн аудитын байгууллагын 70 гаруй аудиторууд оролцож байна.

Төрийн аудитын байгууллагад Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Үндэсний аудитын газрын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын 2018-2022 оны сургалт, хөгжлийн стратеги төлөвлөгөө шинээр боловсруулсан юм.
Үүнд үндэслэн “Төрийн аудитын байгууллагын 2017 оны сургалтын чиглэл, ерөнхий төлөвлөгөө” батлагдсаны дагуу албан хаагчдын ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх бүсчилсэн сургалтыг таван бүст хуваан зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар онолын мэдлэг олгохоос гадна практик дадлага, тодорхой кейсүүд дээр ажиллуулах, харилцан ярианы аргыг ашиглан явуулж байна. Сургалт “Санхүүгийн аудитын залилантай холбоотой аудиторуудын хүлээх үүрэг, аудитыг төлөвлөх, дотоод аудит, мониторинг хийх журам, шинэчлэгдэн батлагдсан хууль, дүрмийн танилцуулга гэх зэрэг тусгайлсан хөтөлбөрийн дагуу явагдах ажээ.
Сургалыг үндэсний аудитын газраас зохион байгуулж байгаа бөгөөд 3 хоногийн турш үргэлжилнэ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ