Иракийн Курдистаны талаар Багдадын гаргасан бүх шийдвэрийг Турк улс дэмжиж байгааг илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади пүрэв гарагт Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымтай утсаар ярьсан байна. Уг ярианы үеэр Иракийн Курдистаны талаар Иракийн эрх баригчдын гаргасан бүх шийдвэрийг, түүний дотор газрын тосны асуудлаархи тогтоолыг Туркийн засгийн газар дэмжихэд бэлэн байгааг тус улсын ерөнхий сайд нотлов гэж Иракийн засгийн газрын хэрэг эрхлэх газраас тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
ОХУ-ын ТАСС агентлагийн мэдээлснээр, газрын болон агаарын тээврийн буудлуудын хяналтыг холбооны улсын засгийн газарт шилжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Иракийн эрх баригчидтай хамтран ажиллахад Турк улс бэлэн байгааг тус улсын засгийн газрын тэргүүн Йылдырым илэрхийлсэн байна.
Иракийн засгийн газар болон хэд хэдэн улс орон, түүний дотор Турк улс, эсэргүүцэж байсан Иракийн Курдистаны тусгаар тогтнолын асуудлаархи бүх ард түмний санал асуулгыг есдүгээр сарын 25-нд явуулсан юм. Курдын бүх ард түмний санал асуулга ба сонгуулийн асуудал хариуцсан хараат бус дээд комиссын лхагва гарагт зарласнаар, бүх нийтийн санал асуулгад оролцсон сонгогчдын 90 гаруй хувь нь Иракаас салан тусгаарлахыг дэмжсэн аж.
Санал асуулгын дүнг албан ёсоор зарлахаас өмнө Иракийн парламент Иракийн Курдистаны эрх баригчдын уг арга хэмжээг үндсэн хуулийн бус хэмээн үзэж, багц хариу арга хэмжээг баталсан юм. Курдуудын хяналтад байдаг бүс нутаг руу Иракийн цэргийг илгээж, хилийн боомтуудыг хааж, газрын тосны орд газруудыг Иракийн газрын тосны яамны мэдэлд шилжүүлж, Эрбиль дэх гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудыг хаахыг Иракийн хууль тогтоогчид тус улсын засгийн газраас шаардсан аж.
Иракийн Курдистан гэдэг нь Иракийн үндсэн хуульд тусгагдсан тус улсын бүрэлдэхүүнд өөртөө засах өргөн статустай Курдын өөртөө засах мужийн албан ёсны бус нэр юм. Иракийн Курдистан нь Иракийн умард болон зүүн-умард хэсгийн Дахук, Сулеймани, Эрбиль мужуудыг хамардаг бөгөөд курдуудын оршин суудаг бүс нутаг билээ.

Л.Батбаяр