"Дарханы бүсгүйчүүд-2017" гар бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-03 07:43:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 55 жил, Эмэгтэйчүүдийн ордон сүндэрлэн боссоны 30 жилийн ойн хүрээнд гишүүн байгууллагуудынхаа дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Түүхт ойн хүрээнд “Хайр дүүрэн гар” аяныг өрнүүлж зорилтот бүлгийн 55  эмэгтэйчүүдэд туслах гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, салбар бүрт чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлэн ажиллаж байна.

Ойн хүрээнд хийгдэж буй нэг ажил нь эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллагуудын дунд Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн аж.1994-2004онуудад жил бүр  зохион байгуулагддаг байсан гар бөмбөгийн тэмцээнийг 13 жилийн дараа сэргээн дахин зохион байгуулж байгаа нь энэ  юм.
Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон энэ удаагийн тэмцээнд  16 багийн 100 орчим бүсгүйчүүд өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний зорилго нь гар бөмбөгинй спортыг хөгжүүлэх,  гишүүн байгууллагуудын хамтын уялдаа холбоог бэхжүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, холбооны нэр хүндийг өсгөхөд оршиж байгаа юм. Тэмцээнд Залуучууд театр, Нэгдсэн эмнэлэг, ургамал газар тариалангийн хүрээлэн, зэвсэгт хүчний 322р анги, төмөр замын депо татах эхсэг гээд салбар бүрийн төлөөлөл гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан юм.
Бүтэн өдрийн турш  үргэлжилсэн тус тэмцээний тэргүүн байранд Дарханы дулааны цахилгаан станц, 2-р байрт Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн баг,3-р байрт Нэгдсэн эмнэлэгийн баг тамирчид шалгарч шилдэгүүдээр тодорчээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ