“Гэгээн ирээдүй” төсөл эсгий урлаачдад гуравдахь удаагаа сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-03 07:41:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Флом олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас “Гэгээн ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Төсөл нь зөвхөн эмэгтэйчүүд рүү чиглэсэн тэр дундаа өрх толгойлсон, амьдралын түвшин доогуур амьдралтай эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд эсгий урлалын сургалтыг 3 дахь удаагаа явуулсан байна.

14 хоногийн хугацаанд явуулсан тус сургалтанд Эрдэнэбулган, Хашаат, Цэнхэр сумаас 20 эмэгтэйг хамруулжээ. Өрх толгойлсон ажилгүй эмэгтэйчүүдийг мэргэжилтэй болгох зорилготой энэ сургалт хүүхдийн малгай, бээлий, цүнх, сав, углааш, бойтог зэргийг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч, зааж сургасан байна. Эдгээр эмэгтэйчүүд эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж сурснаар цаашид нийлж бүлэг болон ажиллах боломжтой юм.

Флом олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Гэгээн ирээдүй төсөл манай аймагт 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Төсөл эсгий урлаачдын өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ