Ардын жүжигчин "Д.Ичинхорлоо" сангийн анхны шагналын эзэн тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин “Д.Ичинхорлоо” сангийн анхны шагналыг Архангай аймгийн ХДТ-ын уртын дуучин, СТА С.Отгонбаяр авлаа. Тэрээр “ Д.Ичинхорлоо сангийн анхны шагналыг авсандаа Төрийн дээд одон медаль авсан мэт маш их баяртай байна. Энэ шагналыг манай аймгийн олон уран бүтээлчид аваасай” хэмээн сэтгэлээ илэрхийлж байлаа. “Д.Ичинхорлоо” сангийн бас нэгэн ажил болгож “Хойд эцэг” жүжгийг аймгийн ХДТ-ын тайзнаа тавьсан юм.
Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоогийн үр хүүхдүүдээс “Д.Ичинхорлоо” санг өнгөрөгч гуравдугаар сард байгуулж, түүний нэрэмжит шагналыг бий болгосон байна. Тус сангаас урлагийн салбарт олон жил тогтвор суурьшилтай ажилласан уран бүтээлчийг онцлон шагнах юм. Шагналыг хоёр жил тутамд олгох юм.
Сангийн тэргүүнээр аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан ажиллах бөгөөд сангийн нэрэмжит шагналын сан одоогоор 1 сая төгрөг байгаа ажээ. Д.Ичинхорлоогийн зээ хүү С.Эрдэнэ энэ мөнгийг 5 сая хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлж байв.
Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо нь Архангай Ихтамир сумын хүн юм. Тиймдээ ч Архангай аймгийн ХДТ-ыг 20 жилийн ойгоор нь буюу 2007 онд Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоогийн нэрэмжит болгосон байдаг.

Б.Гэрэлт-Од