Хүнсний ногоо тариалагчдад “Хүнсний Ногоочдын Холбоо” туслана

Орон нутагт | Дархан-Уул
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:45:46

Дархан-Уул аймгийн Дархан сум “Монголын Хүнсний Ногоочдын Холбоо”-той хамтарч ажиллахаар болов.

Уламжлалт газар тариаланг шинэчлэх, иргэдэд ногооны үрийг сонгохоос эхлэн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх шатанд туслах зорилготой ажил үйлчилгээ, сургалт явуулдаг “Монголын Хүнсний Ногоочдын Холбоо”-ны тэргүүн Х.Соёмбо, зөвлөх Нидерланд улсын иргэн н.Жерард нартай Дархан сумын орлогч дарга Г.Батбаяр уулзаж цаашид хамтарч ажиллах талаар ярилцаж тохирлоо.

Тус аймаг газар тариалангийн бүс нутгийн хувьд томоохон аж ахуйн нэгжүүд хүнсний ногоо өргөн тариалдаг бол өмнөх жилүүдэд “Өрхийн тариалан”-г дэмжиж сумдууд айл өрхүүдээ газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлснээр өрхийн тариалан эрчимтэй хөгжсөн гэж үздэг байна. Дархан сумын хувьд сумын “Агро парк” байгуулснаар арав гаруй хүлэмжтэй болж тэндээ багуудыг тэгш хамруулж иргэд хүнсний ногоо тарьж иржээ. Тус сумын захиргаа гэр хорооллын болон өрхийн тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үр олгох, хашаандаа жимсний болон гоёлын мод бут тарих, хүнсний ногоо тариалах зэрэгт нь дэмжлэг үзүүлдэг байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд