Цэрэг татлага энэ сарын 9-16-ны өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-05 17:02:55
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4, 17.1.12 дахь заалтуудыг үндэслэн Аймгийн засаг даргын А/381 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага 2017 оны 10 дугаар сарын 09-16-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Цэргийн жинхэнэ албаны татлагад 1992 оны 10 дугаар сарын 03-наас 1999 оны 10 дугаар 01-ний хооронд төрсөн 18-25 насны 2 дугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдана. Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.
Цэрэг татлагын товчоо ажиллах хуваарийг танилцуулж байна.
X/ 9-нд Шарын гол сумын “Соёлын төвд”
X/10-нд Хонгор сум “Соёлын төвд”
X/11-нд Орхон сум “Соёлын төвд”
X/13-нд Дархан сумын 1.2.3.4.5.6 дугаар багууд “Дархан-Өргөө сургуулийн спорт заал”
X/14-нд Дархан сумын 7.8.9.10.11.15 багууд “Дархан-Өргөө сургуулийн спорт заал”
X/15-нд Дархан сумын 12.13.14.16.Өргөө, Малчин багууд, Орхон сум “Дархан-Өргөө сургуулийн спорт заал”-нд тус зохион явуулах юм байна.
Л.Отгонбаатар  
Холбоотой мэдээ