Төмөр замын холбоогоо сэргээхийг Сөүл санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-11 11:12:25

МОСКВА. /Sputnik/. Оросын Сибирийн их төмөр замд холбогдох найдлага тээж, Солонгос хоорондын төмөр замын холбоог сэргээх саналыг Сөүл Пхеньянд тавьжээ. БНСУ-аас Оросод суугаа Элчин сайд Пак Ро-Бюуг энэ талаар мэдээллээ.

“Хэрэв БНАСАУ эерэг хариу өгвөл бид зааг шугамыг сунган, төмөр замаа сэргээн барьж эхэлнэ” гэж Пак хэлсэн байна.

Цэргийн зааг шугаманд хүргэх Гёнвоны шугаманд 11 км сунгалтыг 8 дугаар сард БНСУ шинэчилж эхэлсэн билээ.

“Өмнөд, Умард Солонгосыг холбосон төмөр зам тавьж, уг замыг Сибирийн их төмөр замд холбовол Евразийг нэгэн тив болгон нэгтгэхэд чухал хувь нэмэртэй. Уг асуудалд Пхеньян нээлттэй сэтгэлгээгээр хандах учиртай” гэж тэрбээр нэмж хэлэв.   

Хоёр Солонгосыг холбосон төмөр замыг хааснаас хойш 70 жил өнгөрч, хоёр улсыг заагласан шугамын ойролцоо заримдаа мөргөлдөөн гарч, үе үе дайсагнасаар ирсэн байна.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ