Хятадын жуулчид Орост визгүй зорчиж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-11 12:53:16

БЭЭЖИН. /Sputnik/. Хоёр орны жуулчдын урсгалыг тэнцвэржүүлэх үүднээс Хятадын жуулчид Орост визгүй зорчих бодлого баримтлахыг зорьж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны ахлах түшмэл хэлсэн байна.

“Хоёр орны харилцааг бид аялал, жуулчлалын салбарт гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд визгүй болгосноор эхлэлийг тавих юм” гэж тус улсын Гадаад хэргийн яамны Европ-Төв Азийн асуудал хариуцсан түшмэл Гуй Цон Ю хэлжээ.

Таваас дээш тооны жуулчдын бүлгийн визэнд бүрдүүлэх материалыг хөнгөвчилсөн зэрэг энэ чиглэлээр хоёр улсын хийсэн алхмыг Цон Ю дурдав.

“Цаашдаа визгүй болгох зорилгоор визийн бодлогыг хөнгөвчлөх арга хэмжээг үргэлжлүүлнэ”  гэж тэрбээр хэлжээ. Оросыг зорих Хятадын жуулчдын тоо жилд 1.1 саяаас давсан нь өнгөрсөн хоёр жилд жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэн хэрэг юм.  

“Өнгөрсөн жил Санкт-Петрбург 1.5 сая орчим Хятадын жуулчин хүлээж авсан бөгөөд жил тутмын энэ үзүүлэлтийг 5 сая болговол Оросын төсөвт их мөнгө орж ирэх юм. Оросыг зорих Хятадын нэг жуулчин 2000 доллар зарцуулна гэж үзвэл жилд 10 тэрбум доллар гэсэн үг” гэж Цон Ю хэлсэн байна.  

 Х.Аминаа

 

Холбоотой мэдээ