"Лалын улс"-ыг дарахын тулд хуурай замын ажиллагаа явуулах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-11 13:32:39

МОСКВА. /Sputnik/. Сири дэх “Лалын улс”-ыг дарахын тулд АНУ тэргүүтэй эвсэл хуурай замын ажиллагаа явуулах хэрэгтэй гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

НҮБ, Сирийн одоогийн эрх баригчдаас зөвшөөрөл авалгүй Турк зэрэг 60 гаруй улсын эвсэл 2014 оноос Сирид буй “Лалын улс”-д агаарын цохилт өгч эхэлсэн юм.

“Хуурай замын ажиллагааны талаар бүгд хэлэлцэх нь зүйтэй. Агаарын цэргийн кампанит ажлыг хуурай замын ажиллагаатай хавсаргасан цогц стратегитай болох хэрэгтэй байна. Стратегийн нэгдсэн зохион байгуулалттай эвсэлд Турк бүх хэлбэрээр оролцоход бэлэн” гэж Давутоглу “CNN”-нд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  

Мөн тус бүс нутагт ахиад террорист бүлэглэл байгуулагдахаас сэргийлэх гол түлхүүр нь нэгдсэн стратеги юм гэж Туркийн Ерөнхий сайд нэмж хэлэв.

Сөрөг хүчний хэд хэдэн бүлэглэл, “Лалын улс” зэрэг лалын босогчдын бүлэглэлтэй Сирийн Засгийн газар 2011 оноос хойш тэмцэж, тус улс иргэний дайны байдалд байгаа билээ.  

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ