ТУХН-ийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-10 10:59:55
МОСКВА. /ТАСС/. Аравдугаар сарын 11-нд Сочид болох Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ болон Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ТУХН-ийн гишүүн орнуудын удирдагчидтай цуврал уулзалт хийх ба мягмар гарагт Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додонтой уулзана гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Кремлийн төлөөлөгчийн мэдээлснээр, ОХУ болон Молдавын удирдагчид хоёр талын хамтын ажилллагааны, ялангуяа худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Днестр орчмын нутаг дахь нөхцөл байдлыг зохиуцуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Харин Орос болон Тажикистаны удирдагчдын уулзалтаар бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар хоёр тал санал солилцоно гэж Юрий Ушаков хэлсэн байна.
 
Аравдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтой, 12-нд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзахаас гадна дээд хэмжээний уулзалтад оролцох бусад улсын удирдагчтай, түүний дотор Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ