Татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-11 22:04:52
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны зорилтот хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийн явцтай танилцаж, харъяа агентлагийнхаа байцаагч ажилтнуудын санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлгийг өчигдөр аймгийн Татварын хэлтэст зохион явууллаа.
Энэ үеэр улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг татварын нэр төрлөөр биелүүлэх, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг илрүүлж, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар байцаагч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийн бүртгэл, санхүүгийн ажилтнуудын бүсчилсэн зөвлөлгөөнийг зохион байгуулж, эндээс гарсан шийдвэрийг ажил хэрэг болгохоор “Төсвийн сахилга бат-иргэдийн хяналт, оролцоо” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ