“Хүслийн наран” ХХК-ний хүүхдийн гутал шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:55:17

Говь-Алтай аймагт орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжин тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, зах зээлийн харилцаа холбоо тогтоох зорилго бүхий “Алтай түншлэл-2015” үзэсгэлэн худалдааг Алтай хотод 12 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцон бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоосон онцлогтой болж өндөрлөлөө. Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэр  хөдөө аж ахуйн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Тус үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, иргэд, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 84 сая төгрөгийн борлуулалт хийв. Үзэсгэлэн худалдаанд оролцогч үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхлэгчдийг экологийн цэвэр бүтээгдэхүүн, үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн, шилдэг сав баглаа боодол, хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн, газар тариалангийн шилдэг бүтээгдхүүн, шилдэг сүү цагаан идээ, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, барилгын материалын  шилдэг бүтээгдэхүүн, өрхийн болон хоршооны шилдэг бүтээгдэхүүн зэрэг 18 номинациар шалгаруулан байр эзлүүлсний дээр үзэсгэлэнгийн гранпри шагнал цом өргөмжлөлийг Есөнбулаг сумын “Хүслийн наран” ХХК-ний “Хүүхдийн гутал” хүртлээ.                                                                              

Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд