Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг 19 сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэ өвчний тухай ойлголт, төрөөс баримтлах бодлого, дэлхий дахин, Монгол болон Архангай аймгийн Сүрьеэгийн өнөөгийн байдлыг танилцуулж, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Цаашид орон нутгийн түвшинд цэрний түрхэцийн шинжилгээ хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ХӨСҮТ-д лабораторийн суурь сургалт, нэгдсэн эмнэлгийн лабораторит дадлага сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж сумдад түрхэцийн шинжилгээ хийж эхлэх, суманд эмчилгээ үргэлжилж буй өвчтөний эмчилгээний хяналтыг сайжруулах, ЭМС-ын А/306 тоот тушаалын заалтын дагуу сумын эмчийн барьж ажиллах удирдамж бүхий гурвалсан гэрээг шинэчлэн баталгаажуулах, сүрьеэ өвчинг эрт илрүүлж, эрт эмчилгээнд оруулах, илэрсэн хүмүүсийг 100 хувь эмчилгээнд хамруулах, сумын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх, идэвхитэй илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах, иргэдийг мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг үр дүнтэй тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Архангай аймагт сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2011-2015 онуудад сүрьеэ өвчний гаралт 68 тохиолдлоос буурсан үзүүлэлттэй байснаа 2016 онд 69 тохиолдол бүртгэгджээ. Энэ хугацаанд олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдсэн байгаа юм. Харин эмчилгээ сайн байж эдгэрэлт 100 хувьтай байдаг байна.
2017 оны эхний 9 сарын байдлаар сүрьеэ өвчний 44 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Өндөр-Улаан суманд 9, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Батцэнгэл, Тариат сумуудад тус бүр 7 тохиолдол, бусад суманд 1-6 тохиолдол бүртгэгдсэн ба Цэцэрлэг, Цахир, Булган суманд огт гараагүй байна.

Б.Гэрэлт-Од