Баянхонгор өвс, тэжээлээ хангалттай нөөцөлж амжаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-12 21:35:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”, аймгийн ИТХ-ын “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 4/528 дугаар захирамж, 03 тоот албан даалгавар гарч, аймгийн хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Тус албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл хангалтын эцсийн дүн мэдээ энэ сарын 20-нд гарах аж.
Одоогийн байдлаар аймгийн нөөцөд 187 тн өвс, 5.1 тн тэжээл байгаа бөгөөд энэ нь нийт бэлтгэх ёстой өвсний 66.7 хувийг, тэжээлийн 9.3 хувь болж байна. Мөн сумдын нөөцөд 159.5 тн өвс, 146 тн тэжээл бэлтгэсэн нь сумдын нөөцийн өвсний 16 хувийг, тэжээлийн 24.3 хувийг  тус тус хангаад байгаа гэнэ.
Аймгийн аюулгүйн нөөцийг бэлтгэх зорилгоор “Хонгор шинэ агро” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 300 орчим га-с хадлан бэлтгэхээр гарсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хадлангийн 2 иж бүрдлийг дөрвөн жилийн хугацаатай зээлээр авч ашиглаж байна. Дээрх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өнөөдрийн байдлаар 3000 боодол өвс бэлтгээд байгаа ажээ.
                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ