Өмнөговь сум өвөлд бэлэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, заавар чиглэл өгсөн байна. Тус суманд өнгөрсөн хавар байгаль цаг агаар тааламжтай байж, төл мал эсэн мэнд бойжсон бөгөөд 2017 оны жил эцсээр 240 орчим мянган мал өвөлжих тооцоотой байна.
Өмнөговь сум нь 1974 онд Увс аймагтаа анх удаа Буман хонины баяр хийж байсан малын хишигтэй нутаг юм. Зуншлагын хувьд хавар их цас орж, чийг сайтай байсны үр дүнд өвс ногоо сайн ургасан байна. Гэвч 7-8-р сард хур бороо ороогүйгээс өвс ногоо хатаж, малчид өвөлжилтөндөө санаа зовниж эхэлсэн байна. Харин наймдугаар сарын 1-нээс хойш хур бороо орж, нялх ногоо гаран өвс ногоо жигдэрч байгаль дэлхий өнгөө засчээ. Тиймээс малчид өнтэй сайхан өвөл болно гэж үзэн өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлээ хувь хувьдаа сайн хангажээ.
Өмнөговь суманд налгар сайхан намар болж байгаа нь “Бага шар бүрд” хэмээх газар намаржиж байгаа Холбоо багийн 40 гаруй айлын дүр зургаас харагдаж байв. Тэдгээр айлууд налгар намрын өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэлээ базааж, буурь буйцаа засаж, хадлан тэжээлээ татан өвлийг өнтэй давах бэлтгэлээ хийж байна. Сумын захиргаанаас 20 сая төгрөгийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн бөгөөд цаашдаа 10 сая төгрөгөөр улаан хивэг авахаар төлөвлөж байна. Сумын төвөөс 50 гаруй км-ын зайд байрлах Ховдын гол дагуух хадлангийн талбайгаас тус сумын 5 багийн малчид өвс тэжээлээ бэлтгэжээ. “Манай суманд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл маш сайн хэрэгждэг. Энэ төслийн хүрээнд 12 малчдын хэсэг байгуулагдсан бөгөөд малчид бэлчээр хамгаалах, зөв зохистой ашиглах талаар сургалт семинарт улирал бүр хамрагддаг. Манай суманд өөрийн аймгийн Малчин, Наранбулаг, Тариалан сумд болон Ховд аймгийн Мянгат сумын малчид оторлож өвөлжих санал тавьж байгаа. Бэлчээрийн даац аль хэдийн хэтэрсэн, гэхдээ судалгаа хийж, иргэдтэйгээ хэлэлцэж байж, энэ сумдын зарим хэсгийг өвөлжүүлэх шийдвэр гаргана” хэмээн тус сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр хэллээ.

Б.Батхүү