Гурван ихрийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-17 19:01:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хотын 56 жилийн ой болж байгаатай холбогдуулан зарим иргэнийг хүндэт дэвтэрт бичиж алдаршууллаа.
Дархан хот үүсгэн байгуулагдсаны 56 жилийн ойн баярын босгон дээр гурван ихэр хүүхэд төрснийг онцлон Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Золбаярын Энхлэн, Золбаярын Энхлүүн, Золбаярын Энххүсэл нарын нэрийг аймгийн “Хүндэт дэвтэрт” бичжээ.

Мөн Турк Улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс Байлдааны тархалтын төрөлд 27,8 секундийн амжилтаар 3 дугаар байр эзэлж, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж түүхэн амжилт гарган, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Очирбатын Батсайханы нэрийг аймгийн “Хүндэт дэвтэрт” бичиж алдаршууллаа.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ