Нийгмийн ажилтнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 19:55:20
Дорнод /МОНЦАМЭ/. “Үйлчилгээний чанарыг-Амьдралын чанарт”, “Гэр бүл-Халамж-Хөдөлмөр эрхлэлт” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд зориулсан илтгэлийг шалгаруулах зорилготой уралдаан Дорнод аймагт болж байна. Нийгмийн салбарын мэргэжилтэн, ажилтнууд шилдэг илтгэлүүдээ илгээгээд эхэлжээ.
Илтгэлийн уралдааныг тус аймгийн ХХҮГ, ГБХЗХГ-аас хамтран зохион байгуулж байгаа юм. Нийгмийн ажлын үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг тодорхойлж, үр дүнг нэгтгэх, салбар дундын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын туршлагаас суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой гэж санаачлагч байгууллагуудын удирдлага ярив.
Тус илтгэлийн тэмцээнд нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хэлтэс, асрамж халамжийн төвийн удирдах ажилтнууд болон нийгмийн ажилтнууд оролцох боломжтой юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ