Харааны бэрхшээлтэй иргэд зориулалтын гарцтай болох саналаа илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 20:26:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дэлхийн цагаан таягтны өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл нар харааны бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийв. Энэ үеэр харааны бэрхшээлтэй иргэдийн олонх нь зориулалтын гарцтай болох санал тавьжээ.
Тэднийн саналыг ИТХ-аас хийж хэрэгжүүлэх ажлын тоонд оруулж, онцгой анхаарна гэдгээ Л.Хишигтогтох дарга илэрхийлсэн байна.
Дорнод аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4427 иргэн байдгийн 473 нь харах чадваргүй гэсэн дүн мэдээ бий. Тэдний 300 орчим нь аймгийн төвдөө буюу Хэрлэн суманд оршин суудаг. Нарийвчилбал, энэхүү 300-гаад иргэний 18 хувь нь 80-аас дээш хувиар харах чадвараа алджээ.
Харин харааны бэрхшээлтэй хэдий ч өөрт тохирсон хөдөлмөр эрхэлж, нийгмийн амьдралд оролцох хүсэлтэй 200 гаруй иргэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ