Гар аргаар алт олборлож байгаад амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Толь багийн нутаг дахь Бор хавцал хэмээх газарт гар аргаар алт олборлож байсан 41 настай иргэн О амиа алдсан байна. Тэрбээр 30 метрийн гүн цооногт унажээ. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс энэ сарын 18-ны 19 цаг 50 минутад аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Энэ дагуу Эрэн хайх, аврах бүлгийн дарга Б.Түвшинжаргалаар ахлуулсан зургаан алба хаагч хэргийн газар луу шөнө явж, энэ сарын 19-ний өдөр иргэн О-гийн цогцсыг нүхнээс гарган авч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Үндсэндээ онцгойгийн алба хаагчид хэргийн газар дээр 3 цаг 5 минут ажиллаж, 26 метр 80 см-ийн гүнтэй нүхнээс цогцсыг гаргаж иржээ.
Энэ хэргийг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч О.Сүхбаатар шалгаж байна. Одоогоор Бор хавцалд түүнтэй хамт гар аргаар алт олборлож байсан иргэдийг албадан буулгаад байна. Хэрэг гарсан газар нь аймгийн төвөөс 90 км, Тариалан сумын төвөөс баруун хойш 70 км-т оршдог бөгөөд гар аргаар алт олборлогчид нурангид дарагдах, гүн нүхэнд унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол байнга гардаг юм.

Б.Батхүү