Ногоон байгууламж сүйтгэгчдэд ногдуулах торгууль хэт бага байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-20 15:33:10
Увс /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 14-нд тохиосон бөгөөд энэ үеэр аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд нийтдээ 8000 гаруй мод тарьсан гэсэн мэдээг аймгийн Байгаль орчны газарт ирүүлжээ.
Байгууллагынхаа гадна талд мод тарих талбайгаа аж ахуйн нэгж байгууллагууд аймгийн наадмын талбайд мод тарьсан байна. Тухайлбал, аймгийн Цагдаагийн газрын 50 албан хаагч 50 мод тарьж усалжээ. Хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрөөр аж ахуйн нэгж, албан байгууллагууд, ард иргэд их хэмжээгээр мод тарьдаг ч усалгаа дутагдсаны улмаас зарим мод нь хатаж ганддаг байна. Мөн малчид, мал бүхий иргэд мод тарьсан талбай руу хурга ишиг, тугалаа туугаад оруулчихдаг аж. “Мал ногоон байгууламж сүйтгэсэн тохиолдолд таван мянган төгрөгөөр торгодог. Гэвч энэхүү торгууль нь хэтэрхий бага байгаа тул малчид, мал бүхий иргэд малаа хайхрахгүй орхих тохиолдол олширсон” хэмээн Улаангом сумын байгаль орчны байцаагч М.Даваа хэллээ.
Б.Батхүү


 
Холбоотой мэдээ