Мөрөн сумын 10 өрхөд гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-20 16:45:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын 10 өрхөд гэр бэлэглэв. Гэр олгох иргэдийг сонгохдоо иргэдийн ирүүлсэн өргөдлийг дахин судалгаа хийж  байж сонгосон байна.
Хүйтний ам наашилж байгаа энэ үед өөрийн гэсэн гэр оронгүй, хөлсний гэрт амьдардаг өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд гэр оронтой болж байгаадаа талархаж байлаа. Тусламжийн гэр нь  шал, бүрээстэй хоёр сая төгрөгийн  үнэтэй гэнэ. Өнгөрсөн онд Мөрөн сумын 15 иргэнд гэр олгосон бол өнөөдөр 10 иргэнд гэр олголоо.
Өргөө цагаан гэр хөтөлбөрийн хүрээнд жил бүр нэн шаардлагатай иргэдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн санхүүжилтээр гэр олгож байх ажээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ