“Хэрлэн-2017” үзэсгэлэн худалдаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн “Хэрлэн номин бизнес төв”-д бүс нутгийн “Хэрлэн-2017” үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэн худалдаа энэ жилийн тухайд Дорнод аймагт Худалдаа Аж үйлдвэрийн танхим үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хүрээнд болж байгаа юм.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Дорнод ХАҮТ-ийн дарга Э.Адъяа болон хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлсэн. Үзэсгэлэн яармагт оролцогчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж зохион байгуулагчид хэлж байв. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг, Хянган, Шилийн гол болон Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймаг мөн тус аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гээд 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж оролцож байна.
Д.Дэлгэрмаа