Архидан согтуурах нь багасч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт архидан согтуурах явдал сүүлийн жилүүдэд харьцангүй багасчээ.
Аймгийн ГХУСАЗЗ архины хамааралтай 15 хүнтэй тулж ажилласнаар 10 шахам хүнийг дагуулан гэр орон ар гэрийнхэнтэй нь ажиллаж, сургалтад хамруулснаар 4 хүн архинаас бүрэн гарсан байна. Тэд архины хор хөнөөлийг мэдрүүлэх, эрүүл мэнд амь насанд нь хэрхэн заналхийлж байгааг таниулах, жигшүүлэх зэрэг аргаар ажилласан байна.
Мөн 10 шахам хүнийг хордлого тайлах эмчилгээнд хамруулсан бөгөөд дийлэнх нь архинаас хөндийрч, ажил төрөлтэй болжээ. Тус эмчилгээнд явсан долоон хүнийг нийгэмшүүлэхээр 7 байгууллагад хүлээлгэж өгснийг бид мэдээлж байсан. Тэгвэл тэдгээр иргэдийн 5 нь архинаас бүрэн гарч, ажил төрөлтэй байгаа бол нэг нь хорвоогийн мөнх бусыг үзэж, нэг нь архиа уусаар байгаа гэх мэдээлэл байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт бүх дэлгүүр 23 цаг хүртэл, Баар ресторан 00:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд долоо хоног бүрийн эхний өдөр архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй байна.
Б.Мөнхзул