Малчид хадлангийнхаа 97 хувийг бэлдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-24 16:06:21
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 4000 гаруй  малчин өрхөд 2.2 сая толгой мал өвөлжих юм. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар малчдын өвлийн бэлтгэл, хадлан 97 хувьтай хангагдаад байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Малчид энэ өвөл 61.5 мянган тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 59.9 мянган тн хадлан хаджээ. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 165 тн өвс бэлтгэхээс 277 тн-ыг, сумын аюулгүйн нөөцөд 1400  тн өвс бэлтгэхээс 927 тн-ыг бэлтгэсэн байна.
Түүнчлэн Булган, Баяндун, Хөлөнбуйр, Гурванзагал, Цагаан-Овоо, Матад суманд Сэлэнгэ, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотоос 9 мянга гаруй толгой бод, бог мал отроор нүүдэллэн ирээд байна. Дээрх малд харъяа сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлэг үржлийн тасгийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хийж ажиллаж байгаа юм.

Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ