АНУ-ын нефтийн нөөц 4.22 сая торхоор нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-11-13 12:22:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нефтийн арилжааны нөөц 11 дүгээр сарын 2-6-ны хооронд буюу долоо хоногийн дотор 4.22 сая торхоор нэмэгдэж, 487 сая торх болсон тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.

АНУ-ын нефтийн нөөц 1.3 сая торхоор нэмэгдэнэ гэж “Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид урьдчилан таамаглаж байсан байна.

Үүнтэй холбоотойгоор Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн дараа сард нийлүүлэх үнэ 1.64 хувиар буурч, торх нь 45,06 доллар болжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ