Кирилл цагаан толгойг халж, латин цагаан толгойд шилжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-10-27 13:28:02
АСТАНА. /КАЗИНФОРМ/. 2025 он гэхэд кирилл үсэгт суурилсан цагаан толгойг бүрэн халж, латин цагаан толгойд шилжихид бэлтгэхийг засгийн газарт үүрэг болгох тухай зарлигт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөө өглөө гарын үсэг зурлаа гэж тус улсын “КАЗИНФОРМ” агентлаг мэдээллээ.
 
Уг зарлигт дурдсанаар, 2025 он гэхэд кирилл үсгээс латин цагаан толгойд бүрэн шилжих ажлыг хариуцах тусгай комиссыг Казахстаны Засгийн газар ойрын хугацаанд байгуулах аж.
 
Латин үсэгт суурилсан шинэ цагаан толгой нь авиазүйгээс хамаараад 32 үсэгтэй байх гэнэ. Одоогоор казахчуудын ашиглаж буй кирилл цагаан толгой нь 42 үсэгтэй билээ.
 
Казахстаны иргэд 1920-оод оныг хүртэл араб цагаан толгой, дараа нь нэг хэсэг латин цагаан толгой ашиглаж байгаад, эцэстээ 1940 онд кирилл цагаан толгойд шилжсэн түүхтэй.
 
 
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ