Төрийн дээд одон, медалиар 36 хүн энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-01 20:38:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 36 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар өнөөдөр шагналаа.
Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэн, баяр хүргэсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордуулсан юм.

Намрын адаг сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор 15, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүн тус тус энгэрээ мялаажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ