Аймгийн хэмжээнд 3 эмнэлэг ЭМД-ын сангийн зардлаар иргэдэд үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ажил орон нутагт үргэлжилж байна. Харин иргэдийн оролцоо, идэвх төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас үүнийг эрчимжүүлэх үүднээс Дархан сумын холбогдох төрийн байгууллагуудад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар /ЭМНДГ/-аас шат дараалан мэдээлэл, танилцуулгууд хийж байна. Энэ удаад үзлэг, оношлогоо хийх эрх бүхий Буянтай, Нүүдэлчин, Цээнэ эмнэлгийн удирдлагуудтай хамтран Дархан сумын ЗДТГ-ын ажилтан алба хаагчдад мэдээлэл хүргэжээ.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд 40, 45, 50, 55, 60, 65 насныхныг үзлэг шинжилгээнд хамруулж байгааг ЭМНДГ-ын ЭМД-ын тасгийн дарга А.Энхчимэг санууллаа. Энэ насны иргэд дотор эрхтний архаг өвчлөл илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ гэсэн гурван төрлийн багцаас сонгон үзлэг, шинжилгээ өгөх боломжтой юм байна. Багц тус бүрийн үнэ 50 мянган төгрөг бөгөөд үүнийг ЭМД-ын сангийн зардлаас гаргах юм. Эрх авсан дээрх гурван эмнэлэг ажлын өдрүүдэд 09:30-17:00, амралтын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж байгаа ажээ.
Үзлэг, шижилгээнд орохдоо иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж баталгаажилт хийлгэсэн эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх, гар картаа заавал авч очих шаардлагатай гэнэ.
Аймгийн хэмжээнд 4762 иргэн дээрх үзлэг, шинжилгээнд хамрагдах статистик мэдээ байна.

Л.Отгонбаатар