Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн бага хурал зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр нар өнөөдөр 16 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хурал Төрийн ордны В танхимд болно. Гэтэл мөн 16 цагаас Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн бага хурал хийхээр зар тараав.
Эдгээр хэвлэлийн бага хурал нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдсон үйл явдалтай холбоотой гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал