Харааны бэрхшээлтэй иргэдэд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-01 22:34:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монголын хараагүйчүүдийн холбооны үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болдбаатар Хөвсгөл аймагт хоёр өдөр ажиллалаа. Тэрбээр эхний өдөр харааны бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонссон бол маргааш нь аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж харааны бэрхшээлтэй иргэдэд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгааг уламжлав.
Тус аймгийн хэмжээнд 780 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа байдаг боловч энэ нь албан ёсны тоо биш гэнэ. Харааны бэрхшээлтэй иргэдийн нарийн тодорхой судалгаа байхгүй, тэдэнд зориулсан сургалт мэдээлэл явагддаггүй, ажлын байр байхгүй нийгмийн харилцаанд орох боломжгүй байна гэдгийг хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар харааны бэрхшээлтэй иргэд сурч боловсрох боломжгүй тэдэнд зориулсан төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа учраас цаашид орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн хүсэлтийг  аймгийн Засаг даргад өргөн барьлаа. 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ