Иргэд даатгалгүйгээсээ болж В,С вирүсийн шинжилгээнд хамрагдаж чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд элэгний В.С вирүсийн шинжилгээнд хамрагдвал зохих зорилтот насны 32785 иргэнээс 14462 буюу 44,1 хувь нь хамрагдаад байна. Шинжилгээнд хамрагдвал зохих насны буюу 40-65 насны иргэдийн 18885 хүн даатгалд хамрагдсан нь зорилтод насны иргэдийн 57,6 хувийг эзэлж байна. Зорилтот бүлгийн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүйн улмаас В.С вирүсийн шинжилгээгээ өгч чадахгүй байна гэдгээ хэлж байлаа.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 2198 буюу 15,2 хувь нь С вирүс, 1564 буюу 10,8 хувь нь В вирүс эерэг гэж гарчээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 11486 сорьц хүлээн авснаас С вирүсийн идэвхжил тоолуулах шинжилгээнд 1588 сорьц илгээж, 954 хүний хариуг авч анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд хүргэжээ. Өнөөдрийн байдлаар хариу ирсэн 200 гаруй иргэн эмчийн хяналтанд орж эмчлүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа