Монголын шигшээ баг Хонконгийн шигшээг 8:3-аар хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-15 07:34:50

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд энэ сарын 14-нд Буянт-Ухаа спортын ордонд эхэлж Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн шигшээ багтай тоглож 8:3-аар илүүрхэн хожиж үзэгч олноо баясгалаа.

Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ баг оролцож байна. Бямба гарагт хоёр тоглолт болж, эхний тоглолт 17 цагаас Тайвань, БНСУ-ын багийн хооронд болж Тайваний баг өрсөлдөгчөө 6:4-өөр хожлоо.

Харин 20 цагаас Монгол, Хонконгийн тоглолтод манай баг өрсөлдөгчөө 8:3 онооны харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа. Тоглолтын эхний хагас 4:1-ээр манай тамирчдын хожлоор өндөрлөсөн. Улмаар хоёр дахь үед давуу байдлаа хадгалж, 4:2-оор илүүрхэн, нийлбэр дүнгээр 8:3-аар ялалт байгуулав. Энэ тоглолтод Н.Цэдэнбал 4 гоол, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж нар тус бүр нэг гоолыг эсрэг багийн хаалганд хийв. Тоглолтын үргэлжилсэн хугацаа 40 минут байв.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу ням гарагт Монгол, БНСУ-ын багуудын тоглолт оройн 20 цагаас болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ